Сансарын солиорол

Posted On November 28, 2007

Filed under Бодрол
Tags: , ,

Comments Dropped 2 responses

Миний сонирходог хэдхэн зүйлсийн нэг нь сансар огторгуй юм. Хэдүүдээ ч надад энэ салбар тийм их гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм бүү мэд. Эсвэл хүн бүрт яг надтай адилхан мэдрэмж төрдөг юм болов уу?

Сансар огторгуйг судлан шинжлэх агуу төв НАСА дараа жил 50 жилийн ойгоо тэмдэглэх болно. Анх 1957 онд ЗСБНХУ өөрийн сансарын хөтөлбөрийн хүрээнд Спутник-1 хөлгөө сансарт хөөргөснөөр капиталистуудаас илүү гэдгээ харуулах сайхан боломж болсон. Тэгэнгуут Америк ах нар хөлс хүчээ шавхан ажилласаар 1958 оны 1 сарын 31-нд Эксплорер-1 хөлгөө хөөргөснөөр 1:1 болж авсым шиг байгаам. Хүнд гарууд амжилтандаа ташуурч доргиод шууд НАСА-г байгуулцан гэжийгаа. Сансарын уудмыг судлан шинжлэх гол эх суурь нь дайнаас хойшхи 2 их гүрний хэн нь мундаг болохоо харуулах гэсэн сайхан талбар болж байсан болтой. Мөнгийг ч харамгүй цацаж байсан байхым.

Орос ах нарын пээдийдэг шалтгаан нь анхны хиймэл дагуул, анхны сансарт ниссэн хүн байдаг бол Америк ах нарынх анхны саран дээр газардалт гэжийгаа. Үнэндээ бол Оросууд энэ салбарт тасархай байсан л даа. 1961 онд Гагарин сансарт ниссэнээс хойш сар тэдний сонирхолыг татаж эхэлжээ. 4 сарын 12нд Гагарин ниссэн байхад 5 сарын 5нд Алан Шефард гэдэг нөхөр АНУ-н талаас ниссэн гээд бодохоор үнэхээр өрсөлдөөнтэй салбар байсан байгаа биз. Хор шар нь хөдөлсөн Кеннеди 61 оны 5 сарын 25-нд саран дээр газардах зорилгоо конгресст танилцуулж Аполло хөтөлбөрийг эхлүүлчихэв. Асар их хөрөнгө мөнгө, тэр хэмжээгээрээ асар их нэр хүндийг авчирах төсөл байлаа. Тэд ч үүнийг сайн гүйцэтгэж 1969 оны 7 сарын 20-д Аполло-11 саран дээр газардаж чадлаа.

That’s one small step for a man, one giant leap for mankind.

Энэ алдарт үгийг санаж байгаа биз дээ?

Оросууд уг нь зөрүүлээд өөрийн хөлгийг бүтээх ажилдаа орсон боловч амжилтгүй болж, мөн алдарт зохион бүтээгч Королёв нь нас барснаар удалгүй энэ ажиллагаа зогссон гэдэг. Энэ хооронд Аполло төслийн хүрээнд 6 удаа саран дээр буулт хийсэн байх юм. Ингээд бодохоор Оросууд саран дээр очоод үзчихвэл уг нь зүгээр л байгаам.

Дараагийн том төсөл нь олон дахин ашиглах хөлөг зохион бүтээх явдал болж АНУ өөрийн алдарт Колумб хөлгөө 1981 онд 4 сарын 12-с 14-ий хооронд амжилттай явуулж буцааж авчирч чадсанаар нөхдүүд бөөн баяр. Харамсалтай нь 1986 онд болсон аймшигт сүйрлээс хойш энэ ажиллагаа түр зогссон байна. 1995 онд АНУ, Орос хоёрын харилцаа сайжирч нөгөө зодолддог байсан салбартаа янаг амрагууд болон тэврэлдэж Shuttle-Mir гэсэн хошиндуу нэртэй төсөл эхлүүлсэн нь харин овоо дажгүй яваад байгаа шүү. Энэ үед болсон бас нэг осол нь нөгөөх л Колумб 2003 оны 2 сарын 1нд сүйрч багийн 7 гишүүн бурхан болсон даа. Ингээд дахиад л хэдэн жил энэ төсөл зогссон. Ер нь л энэ хөлөг одоог хүртэл нэг л болохгүй байгаа. Тэр эд ангиудыг нь салаад уначихааргүй хийж болдоггүй л юм байх даа. Хамгийн сүүлд янзалж янзалж янзалж явуулсан чинь бас нэг эд анги нь хугараад унахдаа хамаг юмыг нь гэмтээчихсэн гэжийгаа.

2020 онд АНУ ах нар саран дээр бааз барих сурагтай. 2024 оноос бүрэн ашиглалтанд орох юм гэсэн. Оросууд 2025 онд очиж байгаад барьчих юм гэсэн, урд кятдууд бас 2022 онд очно гэсэн, АНУ-ынханыг яаж байшин барьж байгааг харахжаагаан байлгүй. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж кятдууд дэмий ш тэ. Удахгүй тэгээд жуулчны компаниуд нь сансарт хямд аялах аялалууд гаргачихаар магадгүй Монгол би Кятдуудаас түрүүлээд саран дээр алхчих ч юм билүү. Тэгвэл аштай байж уу тэ, Монголчуудаа?

За за ингээд хоббитой сэдвээрээ баахан юм сараачлаа. Надад бол кайфтай л байлаа 🙂