Ижийдээ

Posted On November 30, 2007

Filed under Ухаарал
Tags:

Comments Dropped 2 responses

Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орхын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болхын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ

Ээжийгээ санаад, ээждээ зориулаад нэг бичлэг хийе гэж бодлоо. Гэтэл яг суугаад бичих гэтэл толгойд хов хоосон. Ээжийнхээ тухай бодохоор өөрийн эрхгүй уйлмаар, эсвэл хайртай гэдгээ чадах ядахаараа илэрхийлмээр, харуулмаар санагдахын. Хүн бүр л ингэдэг байх. За тэгэхээр ээжийн ачийг яаж хариулах вэ? ээжийгээ яаж баярлуулах вэ? эцэг болж үзээгүй болохоор эцэг эх хүн хүүхдээсээ юуг хүсдэгийг даанч мэдэхгүй юм. Аав ээжүүд (ялангуяа ээжүүд) хүүхдээсээ чухам юуг хүсдэгээ сэтгэгдэл болгон бичвэл талархах байна.

Үнэтэй булган шуба, сайхан машин тэрэг энэ бүхэн намайг төрүүлсэний ач тус мөн гэж үү? Би тэгэж бодохгүй байна. Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор би энэ хорвоод хүн шиг л амьдрах ёстой! Энэ л миний өгч чадах хамгийн дээд бэлэг бас хамгийн хүнд хариуцлага байх. Хүн болгон Билл Гейтс шиг баян байх боломжгүй, тэр хэрээрээ үнэтэй цайтай бэлэг сэлт аваад өгчих чадалгүй ч гэлээ хүн шиг хүн байж чадвал тэр л жинхэнэ ач мөн.

Аа гэхдээ, өнөөдөр ээждээ нэг сүрприйз барьнаа. Гоё дуу утсаараа сонсгоё гэж бодлоо, ямрав? тэгээд нэг сайхан амраарай гэж хэлчихэе. Потому что, миний утсаар шүлэг унших, дуу дуулах гэдэг нь ээждээ сайхан сэтгэгдэл төрүүлэхээс илүү хар даруулах, согтуу байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж санааг нь зовоохоос нэг их илүү үр дүн гаргахгүй болов уу гэж боджийнэ. Ээж уйлж муйлж ишшш үр минь гэх вий дээ. Дагаад мэлмэрчихгүй л бол яахав дээ.

За урын сангаа (минийх биш болохоор урын сангуудыг гэдгиймүү???) ухаж үзэе. За мэдээж дажгүй 4 бацаан болох номин талстыг сонгоё. Тэд нар чинь ээжийн тухай хэд хэдэн сайхан дуунууд гаргасан байна. Ингээд ялагч дуугаааааррррр…..

Номин талст – Ээжээ дурсана

Энэ дууг сонгосон учир гэвэл би цэцэрлэгт байхдаа дуулдаг байсан юм гэсэн. Тэгээд ч их гоё үгтэй. Яагаав нөгөө

Хөөрхөн борлог мориороо
Хөндийг туулах сайхан сан
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхан сан гэдэг дуу ш тэ.

За найзуудаа түр баяртай. Сүр прийзээ эхлүүлэхээр явлаа. Сэтгэгдэл бичихээ мартаваа 🙂

Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжэ
э

БИ ТАНЬДАА ХАЙРТАЙ

2 Responses to “Ижийдээ”

  1. хундага

    хамгийн сүүлд ярихдаа юу гэж ярилаа даа, ээжтэйгээ…уцаарлаад бушуухан утсаа тасалцым байна, би.

  2. tugjil

    Хундага чи нэртэйгээ таарсан хог юм даа гсн хаха. Чамайг бага байхад ангийнхан чинь аяга гэх мэтээр шоолдог байснуу?

Leave a comment