Нууц амраг хихи :-)

За хэд хоног бичсэнгүй одоо нэг булчингуудаа ажиллуулаадхы. Сүртэй сэдвээр сүртэй ярьчий. Яриагаа 3 бүлэгт хуваачий.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ШОРООТЫН ЦЭВЭЭН ЭХНЭРТЭЙ БОЛОВОО

Ерөнхийдөө бол нууц амрагтай байх үндсэн шалтгаан нь эхнэртэй болох гэжийгаа. Эхнэртэй болсон л бол нууц амрагтай (цаашдаа нуа гэчий дэхүү?!) болох сайхан хөрс суурь нь бүрдээд өгч байгаам. За эмэгтэйчүүд намайг доор үгийн хутгаар тасар татан хаях вий дээ. Миний ингэж бодох болсны учир шалтгаан болбоос:

  1. Эхнэргүй бол нууц амраг биш зүгээр л явдаг хүүхнүүдийнх нь нэг гэгдэнэ
  2. Эхнэртэй болсны дараа хамаагүй хүүхэнтэй хамаагүй хамаатаж болохгүй
  3. Өдөр бүр нэг хэвийн байх уйтгартай
  4. Бусад (цааш нь их үргэлжлүүлвэл амь насанд халтай байх тэ хүүхнүүдээ?)

Эхний хоёр бол ойлгомжтой зүйл, ГЭТЭЛ гутгаар хэсэгт яасан??? энэ бол хамгийн ноцтой хэсэг. Өдөр бүр янших, ялих шалихгүй юманд уцаарлах, бүх үйлдлийг чинь шүүмжлэх, орондоо ороод нэг хэвийн сээкс гэх мэтээр явж өгнө дөө. За ингээд хөөрхий муу шороотын цэвээн маань шал дэмий эхнэр авчлаа ч гэж нэг бодогдоно, хажууд нь шороогүй цэвээн, хагас шороотой цэвээн зэрэг найзууд нь өдөр шөнөгүй баардаж сайхан хүүхэнтэй зад наргиснаа түүнд дуулгаж бачимдсан сэтгэлийг нь улам бачимдуулна, ингээд нүдээ бүлтийлгээд хартал…

ХОЁРДУГААР БҮЛЭГ: ШОРООТЫН ЦЭВЭЭН НУУЦ АМРАГТАЙ БОЛОВОО

хартал бөөн бөөн сайхан хүүхнүүд! Юун тэр эхнэр. Хавьгүй царайлаг, давгүй секси, чамгүй боловсон бүсгүйчүүд хөөрхий цэвээнийг маань тойроод л, тойроод л, тойроод л… Мань хүн тэссэнгүй нэг рүү нь ирмэлээ, нөгөөх нь хариу ирмэлээ, бас дахин ирмэлээ. За тэгээд анх эхнэрээ хараад хайрлаж дурлаж булиглаж байгаад бензин нь дууссан зүрх нь дахин ажиллаж эхлэх нь тэр дээ. ГЭТЭЛ орой боллоо, гэртээ харьлаа. Бүдүүн эхнэр яншсаар угтана даа хөөрхий. Яадгийм салчий гэтэл ХҮҮХЭД!!! Цэмка (цэвээнийг товчлов) бяцхан тархиндаа тунгааж эхэллээ. Эхнэр хүүхэд эсвэл Нуа. Орших уу, эс орших уу? /дэмийрэв/. Шөнө нойр нь хулжина, боов нь босно. Бодож бодож гаргасан алтан шийдвэр нь нууцаар амраглахуй. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй! За ингээд хэцүү нэртдээ /ну а-г хэлж байна/ цаг гаргахын тулд захирал нь ажлаар дарж алахаар шийдсэн тухай, компани нь юу юугүй дампуурах болсон тухай, шөнө орой байнга хурал эсвэл яаралтай ажил гарсан тухай эхнэртээ шалтаг тоочин түр гэрээс гарах виза авна. Материалаа сайн бүрдүүлээд, ярилцлагандаа бүдэрчихгүй л бол виза гайгүй дарчихна. Ингэснээр зовлон дуусахгүй ээ хөөрхий. Хос хоёрт янаглан дурлалцахын тулд амбаар ч болтугай хэрэг болно. Амбаарын ямар байх нь мань цэмкагийн халаасны жингээс шууд пор пор цианал хамаарна. Гэтэл нэгэн хар өдөр…

ГУТГААР БҮЛЭГ: ШОРООТЫН ЦЭВЭЭН ШОРОО ҮМХЭВ

хар өдөр хар цэвээн хайрт бүсгүйгээ дагуулан алхаж явтал хартай эхнэр нь таарах нь тэр ээ. Газар цөмрөв уу, тэнгэр нурав уу, эхнэр ганжиндавуу гэмээр л юм болно. Ушу, Таеквондо, каратэ, бокс зэрэг спортын элэментүүдийг бүрнээ агуулсан шинэ төрлийн зодоон болох тохиолдол олонтой. Энэхүү зодоонд гол төлөв эмэгтэйчүүдийн үндсэн техник болох үсдэж дарах арга голлох байрыг эзлэнэ. Мөн гарын дор бус гартай цуг байх хумсыг ашиглан зодолдох нь нэн элбэг. Зодоон өндөрлөж гэртээ харьлаа… Цэмка шал ширтээстэй, эхнэр нэг уйлж нэг уурласаар л… даанч эмэгтэй хүний тэнэг алдаа болох хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд нөхрөөсөө салахгүй байх нь мань цэвээнийг хоёрдугаар бүлэгт эргүүлэн аваачина.

ДҮГНЭЛТ, ДЭМИЙРЭЛ:

Миний бодлоор гол буруу эхнэрт байна /залуус уухайлан дэмжиж, хүүхнүүд хялалзан цэхэлзэв/. Ингэж тунгаах болсны учир хэмээвээс эр хүйстэй бүхэн сайхан хүүхэнд хандардаг нь бурханаас бидэнд өгсөн мах цусанд шингэсэн олдмол бус заяагдмал зан болой. Ийм учраас эмэгтэйчүүд та нар маань аль болох шинэлэг байх нь эр нөхрөө, гэр бүлээ хамгаалах хамгийн зөв арга зам ажгуу. Анх дурлахдаа ямар байсан яг тиймээрээ л байх хэрэгтэй. Хэрвээ тийм байсаараан байхад өөр эм рүү садарлаж гүйх аваас бөлдгий нь хагалаад хөөгөөд явуулах хэрэгтэй. Ёстой нөгөө жаргал даахгүйн зовлон гэдэг чинь тэр.

За миний бодол нэг иймэрхүү. Та бүхэн бодлоо хуваалцаарай. Миний бодрол хичнээн цаг хугацаа туулан таньд хүрч баясал, гуниг, ухаарлын альныг нь авчрахыг балхаа бид хоёр таашгүй ээ.

16 Responses to “Нууц амраг хихи :-)”

  1. 3apaa

    Хи хи. Чи эмэгтэй юм биш үү? Түгжилмаашкаа?

  2. tugjil

    Яаж намайг эмэгтэй гэж бодож чаджийнаа!!!

    Даанч дээ цэндсүрэн минь, цэндсүрэн минь

  3. 3apaa

    Тэгэж л мэдрэгдээд байнадаа. Жо үнэнээ чихэнд минь шивнээд хэлчих. Нууцыг чандлан хадгална. 😛

  4. http://melkadies.blogspot.com

    er baihoo. nu a. nua. nnuuuuuuuuuuuuuuaaaaaaaaaaa. nuanuanuanuanuanuanuanauanuanunaunaunaunaunaunaunaunuanunau
    gej neg nohor bna aa

  5. Автомат хариулагч

    Эхнэр авчаал туршиж үзийдаа.

  6. xvv

    Сайхан асуудал хөндсөн байна 🙂 Би бас яаг энэ талаар бичкээл бодоод яваам 🙂 Ер нь их л олон талаас бодож тунгаах хэрэгтэйм байгаам даа… Хэн нь л шинэлэг байх хэрэгтэй байх дөө.. Миний хувьд бол хуучин муусайн юмандаа хайртай гэж яана 😉 хүн хүний онцлог бас байгаа байх л даа 😉

  7. rhia

    huuyee chi hen be? haanaas, hezee garchirev?
    (tungaasaar l)

  8. rhia

    hen gedgee helvel chin…

  9. tugjil

    Melkadies:

    Namaig gants chi l demjih umdaa haha

    Avtomat hariulagch:

    Batlagdsan umiig chi dahin turshij yu hiinem be?

    Huu:

    Naadah chini bas ch tiim muu zan bish baih shu. gehdee manai emee hamag umaa hayahgui tsugluulaaaaaaaaaaaaaaal baidag um. daahgui yu buluu huraana gedeg bilee dee?

    rhia:

    namaig sonirhoo yu? chi er uu, em uu? em bol dotno taniltsaya gsn

  10. rhia

    dotnosoh uguig harjeej boloyo 2uulaa. chi er yumuu? helvel helne shuu 😉

  11. tugjil

    Emegtei tugjil haana harsiin chi?

  12. rhia

    za tegnee ter. bi ene udaad ch gsn zov taalaa..

  13. tugjil

    yu zov taalaa gej? chi tegeed yamriin r h i a guai?

  14. rhia

    bi huuhen oddog ni oo.. 2uul taarahguim shig bna.. za ih idej saihan bayarlaarai 😉

  15. tugjil

    zavaarsan umtai halit gomotoh dohson baina sh te. hol yav hol yav haha

  16. rhia

    hahah
    happy new year buddy!
    huuhnuud mandtugai 😉

Leave a comment