Цас оржийнэ

Posted On December 27, 2007

Filed under Бодрол
Tags: ,

Comments Dropped 2 responses

оржынэ гэхгүй байх тэ? монгол хэлний багш гэж нэг юм дандаа багш төвтэй сургалт явуулсаараан байгаад монгол хэлэнд тиймчиг сайн биш боловсорчээ би. Хэддүгээр ангидаа ч билээдээ сурсан нэг дүрэм нь ж,ч,ш-н дараа заавал и-г хэрэглэдэг. Эрэгтэй үг байсан ч гэсэн ы-г хэрэглэж болкү гэдэг дүрмийг л мартаагүй яваа. За ингээд үндсэн асуудалдаа оръё.

Өнөөдөр шөнө улаанбаатарт даяараа цас оров. Угаасаа өвөлд дургүй болохоор учиргүй баярлаж хөөрсөнчгүй. Гэхдээ миний ганц баярласан юм нь би блог дээрээ цас оруулцан. Яаж гэдгийг нь зааж өгөх үү айн? гаднаас цас оруулж ирээд компүүтрийнхээ дээрээс асгачих. Гоё харагджийгаа биддээ? хаха мангарууд компүүтрээ шатаацан гоё гоё.

Жинкнээсээ бол ингэдийн харжий.

Админ руугаа орчих тэгжийгаад перзентээшион гээд байгаа. тийшээ оронгуут экстрааз гэжийга. за тэрэн дотор чинь л бий дээ. Юу гэжийгаа вэ гэхээр шөү фоллин снөү он май блог. (Онли антил жэнуари 2нд.) гээд. Тэрийг сонгочуул чиний блог дээр нэгдүгээр сарын 2 хүртэл цасан шуурга талбих юм байна гэж миний английский язикын мэдлэг надад хэлээд байгаа юм. Гэхдээ энэ цас чинь ганцхан воордпрэсс дээр л ордогий шүү.

За тэгээд осгоод үхчилгүй он гаргаарай пролетариудаа!!!

Баяр хүүгийн тухай миний бодол

Posted On December 20, 2007

Filed under Бодрол

Comments Dropped 4 responses

Зараад загнуулсанаар хуруунуудын булчинг чанаржуулж, чадмагжуулах дасгалыг хийж байна.

Би улс төрөөр оролддоггүй ч улс төр миний амьдралд нөлөөлөөд байдаг болохоор, муу ч сайн ч энэ орны иргэн нь юм болохоор гадаа гудманд орилж зогсохгүй ч дотроо бодолтой явдаг билээ би.

Би угаасаа, үнэн голоосоо МАХН-д дургүй. Хэзээ ч дэмжиж байгаагүй, хэзээ ч дэмжихгүй. Үүний шалтгаан:

  1. Хэлмэгдүүлэлтэд уучлалт гуйгаагүй, гуйхгүй, гуйхааргүй нам. Тэд хийгээгүй гэж мэтгэх хүн гарах л байх, хэрвээ тэгэж байгаа бол 80 жилийн намтар түүхтэй нам гэж мэдрэлтмээргүй байгаам. Харин хаа очиж монголын төр ард түмнээсээ уучлал гуйхыг АН санаачилж, хэрэгжүүлж байв,
  2. Бүх төрлийн хувьчлалыг эсэргүүцдэг. Би хэзээ ч төр ямар нэг зүйлийг өөрсдөө хийж чадна гэж үзэхгүй байна. Жишээ нь төр, ялангуяа монголын төр тэр том ордуудыг аль аль талдаа ашигтайгаар гэрээ хэлцэл хийж чадна гэдэгт итгэхгүй байна. МАХН-ы хувьчлалыг чангааж байгааг ойлгож байна л даа. Гэхдээ идсэн уусан нь энэ яваа насанд нь хахаж цацахаар их байхад одоо эх орноо бодмоор байна,
  3. Эд хөрөнгө, мөнгө төгрөгний асуудлууд ихэвчлэн тэд нараас л гардаг. Ойрын жишээ нь ХЗХ, Хадгаламж бак. Холынх нь ОХУ-д төлсөн их өр, ХХБанк гэх мэт,

За ингээд жагсаагаад байвал дуусахгүй урт жагсаалт болно. Гэтэл энэ нам тиймчиг муучуудын набор биш бололтой. Одоохондоо Баярыг хумсаа нуусан муур, эсвэл кинг артур-н аль нь болохыг хэлэхэд эрт л байна. Гэхдээ түүний хийж буй, хийх гэж буй төгөлдөршилтүүд нь үнэхээр хэрэгтэй, дутагдаж байсан, нүдээ олсон, загатнасан газар маажсан алхамууд мөн бололтой.

Дашыг халсан, үнийн хөөрөгдөлийг тогтоосон, төсвийн үргүй зардалыг багасгах тал дээр ажиллаж эхэлсэн, албан тушаал өсөх хэрээр хариуцлагыг өндөржүүлсэн гээд дурдаад байвал бас ч гэж бага хугацаанд овоо ажил хийх шинжтэй шүү.

Мөөмтэй пионер Болормааг сайд болгосон, дахин дахин зүтгүүлсээр байгаад Хүрэлбаатарыг сайд болгосон зэрэг хачирхалтай томилгоо, монголдоо л томоохон осол гарчихаад байхад таг дүмбийсэн хэвээр байгаа байдал зэрэг надад лав таалагдахгүй байгаа хэд хэдэн асуудал бас байна.

Гэхдээ энэ залууд /залуу гэхүү хижээл гэхүү/ хүмүүс нилээд ам сайтай байх шиг. Би ч бас дорвитой, хүчтэй ийм удирдагч гарч ирээсэй гэж хүсдэг байсан.

За тэгээд нөхөр Баярт амжилт хүсье даа

Нууц амраг хихи :-)

За хэд хоног бичсэнгүй одоо нэг булчингуудаа ажиллуулаадхы. Сүртэй сэдвээр сүртэй ярьчий. Яриагаа 3 бүлэгт хуваачий.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ШОРООТЫН ЦЭВЭЭН ЭХНЭРТЭЙ БОЛОВОО

Ерөнхийдөө бол нууц амрагтай байх үндсэн шалтгаан нь эхнэртэй болох гэжийгаа. Эхнэртэй болсон л бол нууц амрагтай (цаашдаа нуа гэчий дэхүү?!) болох сайхан хөрс суурь нь бүрдээд өгч байгаам. За эмэгтэйчүүд намайг доор үгийн хутгаар тасар татан хаях вий дээ. Миний ингэж бодох болсны учир шалтгаан болбоос:

  1. Эхнэргүй бол нууц амраг биш зүгээр л явдаг хүүхнүүдийнх нь нэг гэгдэнэ
  2. Эхнэртэй болсны дараа хамаагүй хүүхэнтэй хамаагүй хамаатаж болохгүй
  3. Өдөр бүр нэг хэвийн байх уйтгартай
  4. Бусад (цааш нь их үргэлжлүүлвэл амь насанд халтай байх тэ хүүхнүүдээ?)

Эхний хоёр бол ойлгомжтой зүйл, ГЭТЭЛ гутгаар хэсэгт яасан??? энэ бол хамгийн ноцтой хэсэг. Өдөр бүр янших, ялих шалихгүй юманд уцаарлах, бүх үйлдлийг чинь шүүмжлэх, орондоо ороод нэг хэвийн сээкс гэх мэтээр явж өгнө дөө. За ингээд хөөрхий муу шороотын цэвээн маань шал дэмий эхнэр авчлаа ч гэж нэг бодогдоно, хажууд нь шороогүй цэвээн, хагас шороотой цэвээн зэрэг найзууд нь өдөр шөнөгүй баардаж сайхан хүүхэнтэй зад наргиснаа түүнд дуулгаж бачимдсан сэтгэлийг нь улам бачимдуулна, ингээд нүдээ бүлтийлгээд хартал…

ХОЁРДУГААР БҮЛЭГ: ШОРООТЫН ЦЭВЭЭН НУУЦ АМРАГТАЙ БОЛОВОО

хартал бөөн бөөн сайхан хүүхнүүд! Юун тэр эхнэр. Хавьгүй царайлаг, давгүй секси, чамгүй боловсон бүсгүйчүүд хөөрхий цэвээнийг маань тойроод л, тойроод л, тойроод л… Мань хүн тэссэнгүй нэг рүү нь ирмэлээ, нөгөөх нь хариу ирмэлээ, бас дахин ирмэлээ. За тэгээд анх эхнэрээ хараад хайрлаж дурлаж булиглаж байгаад бензин нь дууссан зүрх нь дахин ажиллаж эхлэх нь тэр дээ. ГЭТЭЛ орой боллоо, гэртээ харьлаа. Бүдүүн эхнэр яншсаар угтана даа хөөрхий. Яадгийм салчий гэтэл ХҮҮХЭД!!! Цэмка (цэвээнийг товчлов) бяцхан тархиндаа тунгааж эхэллээ. Эхнэр хүүхэд эсвэл Нуа. Орших уу, эс орших уу? /дэмийрэв/. Шөнө нойр нь хулжина, боов нь босно. Бодож бодож гаргасан алтан шийдвэр нь нууцаар амраглахуй. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй! За ингээд хэцүү нэртдээ /ну а-г хэлж байна/ цаг гаргахын тулд захирал нь ажлаар дарж алахаар шийдсэн тухай, компани нь юу юугүй дампуурах болсон тухай, шөнө орой байнга хурал эсвэл яаралтай ажил гарсан тухай эхнэртээ шалтаг тоочин түр гэрээс гарах виза авна. Материалаа сайн бүрдүүлээд, ярилцлагандаа бүдэрчихгүй л бол виза гайгүй дарчихна. Ингэснээр зовлон дуусахгүй ээ хөөрхий. Хос хоёрт янаглан дурлалцахын тулд амбаар ч болтугай хэрэг болно. Амбаарын ямар байх нь мань цэмкагийн халаасны жингээс шууд пор пор цианал хамаарна. Гэтэл нэгэн хар өдөр…

ГУТГААР БҮЛЭГ: ШОРООТЫН ЦЭВЭЭН ШОРОО ҮМХЭВ

хар өдөр хар цэвээн хайрт бүсгүйгээ дагуулан алхаж явтал хартай эхнэр нь таарах нь тэр ээ. Газар цөмрөв уу, тэнгэр нурав уу, эхнэр ганжиндавуу гэмээр л юм болно. Ушу, Таеквондо, каратэ, бокс зэрэг спортын элэментүүдийг бүрнээ агуулсан шинэ төрлийн зодоон болох тохиолдол олонтой. Энэхүү зодоонд гол төлөв эмэгтэйчүүдийн үндсэн техник болох үсдэж дарах арга голлох байрыг эзлэнэ. Мөн гарын дор бус гартай цуг байх хумсыг ашиглан зодолдох нь нэн элбэг. Зодоон өндөрлөж гэртээ харьлаа… Цэмка шал ширтээстэй, эхнэр нэг уйлж нэг уурласаар л… даанч эмэгтэй хүний тэнэг алдаа болох хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд нөхрөөсөө салахгүй байх нь мань цэвээнийг хоёрдугаар бүлэгт эргүүлэн аваачина.

ДҮГНЭЛТ, ДЭМИЙРЭЛ:

Миний бодлоор гол буруу эхнэрт байна /залуус уухайлан дэмжиж, хүүхнүүд хялалзан цэхэлзэв/. Ингэж тунгаах болсны учир хэмээвээс эр хүйстэй бүхэн сайхан хүүхэнд хандардаг нь бурханаас бидэнд өгсөн мах цусанд шингэсэн олдмол бус заяагдмал зан болой. Ийм учраас эмэгтэйчүүд та нар маань аль болох шинэлэг байх нь эр нөхрөө, гэр бүлээ хамгаалах хамгийн зөв арга зам ажгуу. Анх дурлахдаа ямар байсан яг тиймээрээ л байх хэрэгтэй. Хэрвээ тийм байсаараан байхад өөр эм рүү садарлаж гүйх аваас бөлдгий нь хагалаад хөөгөөд явуулах хэрэгтэй. Ёстой нөгөө жаргал даахгүйн зовлон гэдэг чинь тэр.

За миний бодол нэг иймэрхүү. Та бүхэн бодлоо хуваалцаарай. Миний бодрол хичнээн цаг хугацаа туулан таньд хүрч баясал, гуниг, ухаарлын альныг нь авчрахыг балхаа бид хоёр таашгүй ээ.

Сансарын солиорол

Posted On November 28, 2007

Filed under Бодрол
Tags: , ,

Comments Dropped 2 responses

Миний сонирходог хэдхэн зүйлсийн нэг нь сансар огторгуй юм. Хэдүүдээ ч надад энэ салбар тийм их гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм бүү мэд. Эсвэл хүн бүрт яг надтай адилхан мэдрэмж төрдөг юм болов уу?

Сансар огторгуйг судлан шинжлэх агуу төв НАСА дараа жил 50 жилийн ойгоо тэмдэглэх болно. Анх 1957 онд ЗСБНХУ өөрийн сансарын хөтөлбөрийн хүрээнд Спутник-1 хөлгөө сансарт хөөргөснөөр капиталистуудаас илүү гэдгээ харуулах сайхан боломж болсон. Тэгэнгуут Америк ах нар хөлс хүчээ шавхан ажилласаар 1958 оны 1 сарын 31-нд Эксплорер-1 хөлгөө хөөргөснөөр 1:1 болж авсым шиг байгаам. Хүнд гарууд амжилтандаа ташуурч доргиод шууд НАСА-г байгуулцан гэжийгаа. Сансарын уудмыг судлан шинжлэх гол эх суурь нь дайнаас хойшхи 2 их гүрний хэн нь мундаг болохоо харуулах гэсэн сайхан талбар болж байсан болтой. Мөнгийг ч харамгүй цацаж байсан байхым.

Орос ах нарын пээдийдэг шалтгаан нь анхны хиймэл дагуул, анхны сансарт ниссэн хүн байдаг бол Америк ах нарынх анхны саран дээр газардалт гэжийгаа. Үнэндээ бол Оросууд энэ салбарт тасархай байсан л даа. 1961 онд Гагарин сансарт ниссэнээс хойш сар тэдний сонирхолыг татаж эхэлжээ. 4 сарын 12нд Гагарин ниссэн байхад 5 сарын 5нд Алан Шефард гэдэг нөхөр АНУ-н талаас ниссэн гээд бодохоор үнэхээр өрсөлдөөнтэй салбар байсан байгаа биз. Хор шар нь хөдөлсөн Кеннеди 61 оны 5 сарын 25-нд саран дээр газардах зорилгоо конгресст танилцуулж Аполло хөтөлбөрийг эхлүүлчихэв. Асар их хөрөнгө мөнгө, тэр хэмжээгээрээ асар их нэр хүндийг авчирах төсөл байлаа. Тэд ч үүнийг сайн гүйцэтгэж 1969 оны 7 сарын 20-д Аполло-11 саран дээр газардаж чадлаа.

That’s one small step for a man, one giant leap for mankind.

Энэ алдарт үгийг санаж байгаа биз дээ?

Оросууд уг нь зөрүүлээд өөрийн хөлгийг бүтээх ажилдаа орсон боловч амжилтгүй болж, мөн алдарт зохион бүтээгч Королёв нь нас барснаар удалгүй энэ ажиллагаа зогссон гэдэг. Энэ хооронд Аполло төслийн хүрээнд 6 удаа саран дээр буулт хийсэн байх юм. Ингээд бодохоор Оросууд саран дээр очоод үзчихвэл уг нь зүгээр л байгаам.

Дараагийн том төсөл нь олон дахин ашиглах хөлөг зохион бүтээх явдал болж АНУ өөрийн алдарт Колумб хөлгөө 1981 онд 4 сарын 12-с 14-ий хооронд амжилттай явуулж буцааж авчирч чадсанаар нөхдүүд бөөн баяр. Харамсалтай нь 1986 онд болсон аймшигт сүйрлээс хойш энэ ажиллагаа түр зогссон байна. 1995 онд АНУ, Орос хоёрын харилцаа сайжирч нөгөө зодолддог байсан салбартаа янаг амрагууд болон тэврэлдэж Shuttle-Mir гэсэн хошиндуу нэртэй төсөл эхлүүлсэн нь харин овоо дажгүй яваад байгаа шүү. Энэ үед болсон бас нэг осол нь нөгөөх л Колумб 2003 оны 2 сарын 1нд сүйрч багийн 7 гишүүн бурхан болсон даа. Ингээд дахиад л хэдэн жил энэ төсөл зогссон. Ер нь л энэ хөлөг одоог хүртэл нэг л болохгүй байгаа. Тэр эд ангиудыг нь салаад уначихааргүй хийж болдоггүй л юм байх даа. Хамгийн сүүлд янзалж янзалж янзалж явуулсан чинь бас нэг эд анги нь хугараад унахдаа хамаг юмыг нь гэмтээчихсэн гэжийгаа.

2020 онд АНУ ах нар саран дээр бааз барих сурагтай. 2024 оноос бүрэн ашиглалтанд орох юм гэсэн. Оросууд 2025 онд очиж байгаад барьчих юм гэсэн, урд кятдууд бас 2022 онд очно гэсэн, АНУ-ынханыг яаж байшин барьж байгааг харахжаагаан байлгүй. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж кятдууд дэмий ш тэ. Удахгүй тэгээд жуулчны компаниуд нь сансарт хямд аялах аялалууд гаргачихаар магадгүй Монгол би Кятдуудаас түрүүлээд саран дээр алхчих ч юм билүү. Тэгвэл аштай байж уу тэ, Монголчуудаа?

За за ингээд хоббитой сэдвээрээ баахан юм сараачлаа. Надад бол кайфтай л байлаа 🙂

Түгжилийн тухай

Сая гүүглээр түгжил гээд хайгаад үзлээ. Та нар ийшээ дараад ороод үзээрэй. Илүүчгүй дутуучгүй 10 юм олдлоо гэж ах хэлж байна. Гэтэл… Хатагтай эмнэлгийн эзэн А.Отгонболдыг ёстой харин “дайнд хамт явж болохгүй Түгжил бла бла бла гэсэн байна. Бас ханилж яваад хажуугаас нь хутга шаадаг Түгжил мэтсийг С.Баяр тоохгүй. Тиймээс Түгжлүүдэд дараагийн Засгийн газарт суудал олдохгүйгээс гадна гэсэн байхым.

Ер нь яагаад хүмүүс Түгжилд ам сайтай байдгүйн? Хулгайч хулгайчаа гутгалчаа л биз? Ер нь тэр хоёрын хэнийх нь буруу вэ? Миний бодлоор бол тэр баячууд гэгдээд байгаа хэдэн малтай баагийнууд чинь хуруу хумсаа хугалан байж, тамирын мөсийг долоон байж хэдэн малтай болсон юм биш үү? тэд нар тэгээгүй юмаа гэхэд тэдний аав ээж нь, эмээ өвөө нь долоочоод хүүхдүүддээ үлдээцэн байх. Хүн муу явна гэдэг ер нь өөрөөс нь л шалтгаална гэж бодож байна. За яахав бүр эз нь хатгаад хувхайрсан ч юмуу хүн байдаг л байх, гэлээ гээд тэд нар нийт ядуучуудын хэдэн хувийг эзлэх бол?

Өөрөөсөө болж ядуурчаад өөр нэг мунхаг баагийг турхирч un-ядуучуудаасаа хулгай хийлгэж болох уу? Одоогийн бидний амьдарч байгаа нийгмийн хуулиар нэг нь хулгайн хэргээр, нөгөө нь хүний амьны (амьний ч юмуу, яаж бичдийн болоо) хэргээр шоронд суух ёстой юм шиг байгаам. Гэтэл нэгийг нь үзэшгүй муухайгийн, нөгөөг нь үзэштэй сайхны тод томруун жишээ болгоод байдаг нь ямар учиртайм бээээ???

За та нар доор сэтгэгдэлээ үлдээгээрэй, би явж туул хөлдцөн байвуул мөс долоолоо