Нойртой тэмцэхүй

Posted On November 28, 2007

Filed under Тэнэгрэл
Tags: ,

Comments Dropped 7 responses

Sleep

Ойрын хэдэн өдөр нойр гэдэг мангас эргэн амь орж өглөө болгон түүнтэй тулалдан ялагдсаар ажилдаа байнга хоцордог боллоо. Уг нь ялчуул бахархалтай сайхан ажилдаа эрт ирэхгү юү. За тэгээд бодлоо… энэ муу арван таван толгойтой атгаалжин хар нойрыг яаж даран сөнөөх вэ???

Туршигдаж үр дүнгүй нь тодорхой болсон аргууд:

  1. Дээд зовхио скоочдож духандаа наах – Нүдээ нээлттэйгээр унтчихдаг
  2. Шүдэнзээр тэвхдэх – Миний зовхийг даах чанартай шүдэнз монголд байхгүй байгаа
  3. Кофе их хэмжээгээр уух – Зүрх дэлсэж ууснаасаа ийсэн юм болдог
  4. Сэрүүлэг тавих – Ямар нэг аргаар өөрийн мэдэлгүй унтраачихаад унтчихдаг

Туршигдаж үр дүнтэй нь мэдрэгдсэн аргууд:

  1. Дээрээсээ хүйтэн ус гэнэт асгуулах – Ус асгасан хүнтэйгээ өдөржин дугарахгүй уурладаг сул талтай
  2. Хар дарж зүүдлэх – Хүслээр болдоггүй л болохоос гоё арга
  3. Доод айл руугаа өглөө ус алдахаар тохируулж цоргоо нээх – Хаалгаа онгойлготол чинь балбана шүү дээ

За даа эдгээрээс өөр давгүй санаа алга л байна. Та нарт ямар санаа байна? Бас ажлын байран дээр унтку байх гоё арга байвал хэлж өгөөч плийз!

Хурдан хөгшрөөд нойр хүрдгүй болчихиймсан, тэгүүл энэ хорвоо дэлхий дээр гүйцээх ажил мундахгүй их байна даа тэ?