Нойртой тэмцэхүй

Posted On November 28, 2007

Filed under Тэнэгрэл
Tags: ,

Comments Dropped 7 responses

Sleep

Ойрын хэдэн өдөр нойр гэдэг мангас эргэн амь орж өглөө болгон түүнтэй тулалдан ялагдсаар ажилдаа байнга хоцордог боллоо. Уг нь ялчуул бахархалтай сайхан ажилдаа эрт ирэхгү юү. За тэгээд бодлоо… энэ муу арван таван толгойтой атгаалжин хар нойрыг яаж даран сөнөөх вэ???

Туршигдаж үр дүнгүй нь тодорхой болсон аргууд:

  1. Дээд зовхио скоочдож духандаа наах – Нүдээ нээлттэйгээр унтчихдаг
  2. Шүдэнзээр тэвхдэх – Миний зовхийг даах чанартай шүдэнз монголд байхгүй байгаа
  3. Кофе их хэмжээгээр уух – Зүрх дэлсэж ууснаасаа ийсэн юм болдог
  4. Сэрүүлэг тавих – Ямар нэг аргаар өөрийн мэдэлгүй унтраачихаад унтчихдаг

Туршигдаж үр дүнтэй нь мэдрэгдсэн аргууд:

  1. Дээрээсээ хүйтэн ус гэнэт асгуулах – Ус асгасан хүнтэйгээ өдөржин дугарахгүй уурладаг сул талтай
  2. Хар дарж зүүдлэх – Хүслээр болдоггүй л болохоос гоё арга
  3. Доод айл руугаа өглөө ус алдахаар тохируулж цоргоо нээх – Хаалгаа онгойлготол чинь балбана шүү дээ

За даа эдгээрээс өөр давгүй санаа алга л байна. Та нарт ямар санаа байна? Бас ажлын байран дээр унтку байх гоё арга байвал хэлж өгөөч плийз!

Хурдан хөгшрөөд нойр хүрдгүй болчихиймсан, тэгүүл энэ хорвоо дэлхий дээр гүйцээх ажил мундахгүй их байна даа тэ?

7 Responses to “Нойртой тэмцэхүй”

  1. khulan

    he he ene bichsentei sanal niilj bn shuu

  2. нгош

    Хар дарж зүүдлэх чинь хал балгүй арга юм байна. Зүрхэн дээрээ гараа тавиад унтаад бай. Сайхан хар дараад цаг тутамд сэрнэ. хэхэхэхэ.

    Нойрноос морио гэж хэлдэг шүү би.

  3. http://melkadies.blogspot.com

    untah l noirtoi temtseh hamgiin sain arga ert untaad hanatal untaad bai ayandaa untah husek chini baihgui boltol unt

  4. hundaga

    унтахынхаа өмнө асар их шингэн зүйл уух – давсагаа хагалахгүйн тулд, даавуугаа норгохгүйн тулд сэрж л таараа.
    гэхдээ энэ Гомээр шиг паампарстай унтаж болкүв

  5. hundaga

    в-г нь гасаж уншина уу

  6. tugjil

    Сэрэхгүйгээр шээчих ч юм билүү? Дараа нь хүнүүд мэдчээд шоолы шт

  7. Emee ni baina aa

    Ertech hund durlahiin bol bas neg arga bii dee …

Leave a comment