Нойртой тэмцэхүй

Posted On November 28, 2007

Filed under Тэнэгрэл
Tags: ,

Comments Dropped 7 responses

Sleep

Ойрын хэдэн өдөр нойр гэдэг мангас эргэн амь орж өглөө болгон түүнтэй тулалдан ялагдсаар ажилдаа байнга хоцордог боллоо. Уг нь ялчуул бахархалтай сайхан ажилдаа эрт ирэхгү юү. За тэгээд бодлоо… энэ муу арван таван толгойтой атгаалжин хар нойрыг яаж даран сөнөөх вэ???

Туршигдаж үр дүнгүй нь тодорхой болсон аргууд:

  1. Дээд зовхио скоочдож духандаа наах – Нүдээ нээлттэйгээр унтчихдаг
  2. Шүдэнзээр тэвхдэх – Миний зовхийг даах чанартай шүдэнз монголд байхгүй байгаа
  3. Кофе их хэмжээгээр уух – Зүрх дэлсэж ууснаасаа ийсэн юм болдог
  4. Сэрүүлэг тавих – Ямар нэг аргаар өөрийн мэдэлгүй унтраачихаад унтчихдаг

Туршигдаж үр дүнтэй нь мэдрэгдсэн аргууд:

  1. Дээрээсээ хүйтэн ус гэнэт асгуулах – Ус асгасан хүнтэйгээ өдөржин дугарахгүй уурладаг сул талтай
  2. Хар дарж зүүдлэх – Хүслээр болдоггүй л болохоос гоё арга
  3. Доод айл руугаа өглөө ус алдахаар тохируулж цоргоо нээх – Хаалгаа онгойлготол чинь балбана шүү дээ

За даа эдгээрээс өөр давгүй санаа алга л байна. Та нарт ямар санаа байна? Бас ажлын байран дээр унтку байх гоё арга байвал хэлж өгөөч плийз!

Хурдан хөгшрөөд нойр хүрдгүй болчихиймсан, тэгүүл энэ хорвоо дэлхий дээр гүйцээх ажил мундахгүй их байна даа тэ?

Блогийн дизайн

Posted On November 25, 2007

Filed under Тэнэгрэл, Uncategorized
Tags:

Comments Dropped one response

Воордпрээсийнхан блог нээхэд дизайнуудаа санал болгож байнаа. Харж харж нэг дажийг нь сонгоцон чинь гай газар доороос Муланка модон дотроос гэгчээр Муланка-н дизайнтай яг таг ижилхэн байв. Ed Merritt гэдэг нөхөр энэ дизайныг хийжээ. Вэб нь http://www.edmerritt.com/ байдым байна. Өнгөний сонголт, дугуй булангууд нь их таалагдаад авцын.

Хэзээ билээ дээ Муланка-н блогийг уншиж байхад дизайн мизайн хэлкүгээр хуулж болкү гэцэн байлуу яалаа? Нэг өдөр Ed Merritt, Муланка 2 орж ирэх вий дээ. Гэхдээ би ямар зохиогчийнх нь нэрийг нуусан биш та 2 заргалдуул заргалдаарай зао. Би хуулна чиг, дуулна чиг. Та нар ч гэсэн минийхээс дуртайгаараа хуулж болно ш тэ (хуулуулах юмтай ч юм шиг…)

Блогчингуудаас асуухад: баруун талын багана дээр заавал админы вийджэт дотроос л сонгохымуу?өөр газраас даж юм харагдвал оруулж болох уу? болдог бол заагаад өгөөчээ