Атлаантис

Posted On December 7, 2007

Filed under Uncategorized
Tags:

Comments Dropped 2 responses

Atlantis

Цаана чинь нөгөөх Колумбын гэр бүлд багтах Атлаантис хөлөг хөөрөх гэж 2 өдөр дуншлаа. Хуваарь ёсоор бол өнөөдрийн үүрийн 5 цаг 30 минутад хөөрөх байсан. Даанч хамаг юмыг нь кятдын хулхи юмаар хийцэн юм шиг ямбийрч эвдрээд одоо тэрийгээ засч байгаа. 24 цагийн дараа болгож хойшлуулсан нислэг нь өглөө ажилдаа ирээд хартал дахиад 24 цагаар сунгаж 48 цагийн дараа хөөрөхөөр болж. Уг нь яг цагтаа хөөрсөн бол цаг агаарын таатай байх боломж 90%-тай байсан юм. Одоо тэгээд дараагийн хуваарь ёсоор хөөрвөл цаг агаарын таатай байх боломж нь 40%-тай гэж байгаа. Дахиад хойшлогдож ч магадгүй…

Америкчууд хэзээ онгоц хийж сурна даа зайлуул

УПДЭЙТ:

Америк ах нар алдаагаа засч чадахгүй байсаараан байгаад он гаргах нь дээ хөөрхий. 1 сарын 2нд хөөргөнө л гээд байсан бүткү дээ бүткү

Номин талст үзцэн

Posted On November 26, 2007

Filed under Uncategorized
Tags:

Comments Dropped 6 responses

Өчдөр Номинталст үзлээ. Цийн цииййн… 2 хажуу талын дэлгэц дээр 4 залуу юм яриад л байхын яриад л байхын, даанч шуугиад сонсогдох юм алга. Гэтэл нөхдүүд түүхээ ярьж байнаа. Камертоныхон од болчоод анд барилдсан Батсүхтэйгээ мэндлэхээ байж гэнэ. Батсүх гэртээ харьж баахан уйлсан юм шиг байгаам, өөрөө ч тэгэж хэлээгүй л дээ. Гэхдээ атгахан зүрхэнд нь хор шар ногоон хүрнээрээ ялгарангуутаа Хаянаа, Хаазаа 2-г аваад 3уулаа тэр 4-ийг алаад өгий гэсэн чинь Хаянаа нь би Дээгийгүйгээр дуулахгүй, Дээгий чинь миний амь амьдрал гээд хэвтцэн гэжийгаа. Ингээд аргагүйн эрхэнд Дээгий гэж хүйтэн царайтай баагийг хамтлагтаа авч л дээ. Хүйтэн царайтай юм чинь хамтлагийн имээжид сөргөөр нөлөөлнө ч гэсэн юмуу яасын. Ингээд нийлээл бут аваал аваал авсаараан байгаал 10 жил өнгөрцөн гэсэн.

Эхний тэр дэлгэцэн дээр гарсан бийдоноос миний ойлгосноор Камертоныхон одын өвчин туссанаас л болж Номин талст хүчээ авсын билээ. Гэхдээ яаж ч харьцуулаад Номин талст бол жинхэнэ хамтлаг байхгүй юу. Камертоныхон гэж худлаа маяг юмнууд ш тэ (Пээнүүд нь намайг зодох вий дээ). Номинталстынхан илүү найрсаг, илүү энгийн гэсэн оюун дүгнэлтэд аль хэдэн жилийн өмнөөс бат нот итгэсээр өдий хүрсэн билээ би. Өчигдөрийн тоглолт өмнөх өдрөөсөө илүү гоё болсон бололтой. Бүгд л их сайхан наастартай байсан.

Миний бодлоор камертоны маягуудыг эргүүтэж байх хооронд гялс хүчээ аваад пээнүүдийнхээ хүрээг улам өсгөх хэрэгтэй. Болд хувийн амбицаа хөөгөөд нэг их хамтлаг мамтлаг гэхгүй л боловуу. Ингээд ахлагч нь хөдлөхгүй байхад хамтлаг хол явна гэдэг юу л бол…

Хорьж болохгүй хорин насандаа
Хорвоог би танин мэдээд
Чимээ шуугиан гаргалгүйгээр
Чамаас би холдож яднаа… гэж их дуулдаг байж билээ би

Блогийн дизайн

Posted On November 25, 2007

Filed under Тэнэгрэл, Uncategorized
Tags:

Comments Dropped one response

Воордпрээсийнхан блог нээхэд дизайнуудаа санал болгож байнаа. Харж харж нэг дажийг нь сонгоцон чинь гай газар доороос Муланка модон дотроос гэгчээр Муланка-н дизайнтай яг таг ижилхэн байв. Ed Merritt гэдэг нөхөр энэ дизайныг хийжээ. Вэб нь http://www.edmerritt.com/ байдым байна. Өнгөний сонголт, дугуй булангууд нь их таалагдаад авцын.

Хэзээ билээ дээ Муланка-н блогийг уншиж байхад дизайн мизайн хэлкүгээр хуулж болкү гэцэн байлуу яалаа? Нэг өдөр Ed Merritt, Муланка 2 орж ирэх вий дээ. Гэхдээ би ямар зохиогчийнх нь нэрийг нуусан биш та 2 заргалдуул заргалдаарай зао. Би хуулна чиг, дуулна чиг. Та нар ч гэсэн минийхээс дуртайгаараа хуулж болно ш тэ (хуулуулах юмтай ч юм шиг…)

Блогчингуудаас асуухад: баруун талын багана дээр заавал админы вийджэт дотроос л сонгохымуу?өөр газраас даж юм харагдвал оруулж болох уу? болдог бол заагаад өгөөчээ

Хэллөү воорлд

Анх удаагаан блог бичиж байна. Зарим нэг мэдэхгүй юмнууд энэ админых нь хэсэгт байхын. Завьтай зараа, завьгүй муланка гэх мэтийн нөхдүүдийн блогийг шимтэн уншдаг байснаа гэнэт монгол хүний юм юмтай байх гэсэн шуналын зан хөдөлж өнөөдөр нэгийг нээгээд авлаа.

Бас тэр шунал нь зүгээр нээснээр өнгөрөхгүй даж даж юмнууд баруун зүүн буланд нь байрлуулаад байя гэж бодсон чинь  бичлэг байхгүй болохоор олигтой харагдах шинж алга. Хэдэн юм сараачсаны дараа л хийж үзэхээс. Бас тэгээд энэ админых нь хэсэгийг ойлгоход нэн төвөгтэй ажгуу. Блогчингууд нь зав зайтай бол заагаад өгөөрэй.

Блогийн нэрийг түгжил гээд авчихлаа. Яагаав нөгөө араас нь хутгалдаг баагий.

За өнөөдөртөө ингээд нэг жаахан интро хийчлээ. Дараагийн бичлэгийг дараа оруулнаа.

БААЯ ООЛ