Баяр хүүгийн тухай миний бодол

Posted On December 20, 2007

Filed under Бодрол

Comments Dropped 4 responses

Зараад загнуулсанаар хуруунуудын булчинг чанаржуулж, чадмагжуулах дасгалыг хийж байна.

Би улс төрөөр оролддоггүй ч улс төр миний амьдралд нөлөөлөөд байдаг болохоор, муу ч сайн ч энэ орны иргэн нь юм болохоор гадаа гудманд орилж зогсохгүй ч дотроо бодолтой явдаг билээ би.

Би угаасаа, үнэн голоосоо МАХН-д дургүй. Хэзээ ч дэмжиж байгаагүй, хэзээ ч дэмжихгүй. Үүний шалтгаан:

  1. Хэлмэгдүүлэлтэд уучлалт гуйгаагүй, гуйхгүй, гуйхааргүй нам. Тэд хийгээгүй гэж мэтгэх хүн гарах л байх, хэрвээ тэгэж байгаа бол 80 жилийн намтар түүхтэй нам гэж мэдрэлтмээргүй байгаам. Харин хаа очиж монголын төр ард түмнээсээ уучлал гуйхыг АН санаачилж, хэрэгжүүлж байв,
  2. Бүх төрлийн хувьчлалыг эсэргүүцдэг. Би хэзээ ч төр ямар нэг зүйлийг өөрсдөө хийж чадна гэж үзэхгүй байна. Жишээ нь төр, ялангуяа монголын төр тэр том ордуудыг аль аль талдаа ашигтайгаар гэрээ хэлцэл хийж чадна гэдэгт итгэхгүй байна. МАХН-ы хувьчлалыг чангааж байгааг ойлгож байна л даа. Гэхдээ идсэн уусан нь энэ яваа насанд нь хахаж цацахаар их байхад одоо эх орноо бодмоор байна,
  3. Эд хөрөнгө, мөнгө төгрөгний асуудлууд ихэвчлэн тэд нараас л гардаг. Ойрын жишээ нь ХЗХ, Хадгаламж бак. Холынх нь ОХУ-д төлсөн их өр, ХХБанк гэх мэт,

За ингээд жагсаагаад байвал дуусахгүй урт жагсаалт болно. Гэтэл энэ нам тиймчиг муучуудын набор биш бололтой. Одоохондоо Баярыг хумсаа нуусан муур, эсвэл кинг артур-н аль нь болохыг хэлэхэд эрт л байна. Гэхдээ түүний хийж буй, хийх гэж буй төгөлдөршилтүүд нь үнэхээр хэрэгтэй, дутагдаж байсан, нүдээ олсон, загатнасан газар маажсан алхамууд мөн бололтой.

Дашыг халсан, үнийн хөөрөгдөлийг тогтоосон, төсвийн үргүй зардалыг багасгах тал дээр ажиллаж эхэлсэн, албан тушаал өсөх хэрээр хариуцлагыг өндөржүүлсэн гээд дурдаад байвал бас ч гэж бага хугацаанд овоо ажил хийх шинжтэй шүү.

Мөөмтэй пионер Болормааг сайд болгосон, дахин дахин зүтгүүлсээр байгаад Хүрэлбаатарыг сайд болгосон зэрэг хачирхалтай томилгоо, монголдоо л томоохон осол гарчихаад байхад таг дүмбийсэн хэвээр байгаа байдал зэрэг надад лав таалагдахгүй байгаа хэд хэдэн асуудал бас байна.

Гэхдээ энэ залууд /залуу гэхүү хижээл гэхүү/ хүмүүс нилээд ам сайтай байх шиг. Би ч бас дорвитой, хүчтэй ийм удирдагч гарч ирээсэй гэж хүсдэг байсан.

За тэгээд нөхөр Баярт амжилт хүсье даа

4 Responses to “Баяр хүүгийн тухай миний бодол”

  1. Автомат хариулагч

    Зараа чамайг юу гэж загнав

  2. tugjil

    Nad shig zalhuurlaa l gene, yum bichihgui udlaa l gene. Tolgoi turuugui zagnasoon gsn hehe

  3. 3apaa

    Баярын зарим нэг томилгоонууд буруу л санагдаад байгаа шүү.

  4. tugjil

    Тийшдээ. Гэхдээ ах хүү юм хийх байлгүй дээ. хэдхэн сар үлдэж байгаам чинь харж л байя.

Leave a comment