Хэллөү воорлд

Анх удаагаан блог бичиж байна. Зарим нэг мэдэхгүй юмнууд энэ админых нь хэсэгт байхын. Завьтай зараа, завьгүй муланка гэх мэтийн нөхдүүдийн блогийг шимтэн уншдаг байснаа гэнэт монгол хүний юм юмтай байх гэсэн шуналын зан хөдөлж өнөөдөр нэгийг нээгээд авлаа.

Бас тэр шунал нь зүгээр нээснээр өнгөрөхгүй даж даж юмнууд баруун зүүн буланд нь байрлуулаад байя гэж бодсон чинь  бичлэг байхгүй болохоор олигтой харагдах шинж алга. Хэдэн юм сараачсаны дараа л хийж үзэхээс. Бас тэгээд энэ админых нь хэсэгийг ойлгоход нэн төвөгтэй ажгуу. Блогчингууд нь зав зайтай бол заагаад өгөөрэй.

Блогийн нэрийг түгжил гээд авчихлаа. Яагаав нөгөө араас нь хутгалдаг баагий.

За өнөөдөртөө ингээд нэг жаахан интро хийчлээ. Дараагийн бичлэгийг дараа оруулнаа.

БААЯ ООЛ