Номин талст үзцэн

Posted On November 26, 2007

Filed under Uncategorized
Tags:

Comments Dropped 6 responses

Өчдөр Номинталст үзлээ. Цийн цииййн… 2 хажуу талын дэлгэц дээр 4 залуу юм яриад л байхын яриад л байхын, даанч шуугиад сонсогдох юм алга. Гэтэл нөхдүүд түүхээ ярьж байнаа. Камертоныхон од болчоод анд барилдсан Батсүхтэйгээ мэндлэхээ байж гэнэ. Батсүх гэртээ харьж баахан уйлсан юм шиг байгаам, өөрөө ч тэгэж хэлээгүй л дээ. Гэхдээ атгахан зүрхэнд нь хор шар ногоон хүрнээрээ ялгарангуутаа Хаянаа, Хаазаа 2-г аваад 3уулаа тэр 4-ийг алаад өгий гэсэн чинь Хаянаа нь би Дээгийгүйгээр дуулахгүй, Дээгий чинь миний амь амьдрал гээд хэвтцэн гэжийгаа. Ингээд аргагүйн эрхэнд Дээгий гэж хүйтэн царайтай баагийг хамтлагтаа авч л дээ. Хүйтэн царайтай юм чинь хамтлагийн имээжид сөргөөр нөлөөлнө ч гэсэн юмуу яасын. Ингээд нийлээл бут аваал аваал авсаараан байгаал 10 жил өнгөрцөн гэсэн.

Эхний тэр дэлгэцэн дээр гарсан бийдоноос миний ойлгосноор Камертоныхон одын өвчин туссанаас л болж Номин талст хүчээ авсын билээ. Гэхдээ яаж ч харьцуулаад Номин талст бол жинхэнэ хамтлаг байхгүй юу. Камертоныхон гэж худлаа маяг юмнууд ш тэ (Пээнүүд нь намайг зодох вий дээ). Номинталстынхан илүү найрсаг, илүү энгийн гэсэн оюун дүгнэлтэд аль хэдэн жилийн өмнөөс бат нот итгэсээр өдий хүрсэн билээ би. Өчигдөрийн тоглолт өмнөх өдрөөсөө илүү гоё болсон бололтой. Бүгд л их сайхан наастартай байсан.

Миний бодлоор камертоны маягуудыг эргүүтэж байх хооронд гялс хүчээ аваад пээнүүдийнхээ хүрээг улам өсгөх хэрэгтэй. Болд хувийн амбицаа хөөгөөд нэг их хамтлаг мамтлаг гэхгүй л боловуу. Ингээд ахлагч нь хөдлөхгүй байхад хамтлаг хол явна гэдэг юу л бол…

Хорьж болохгүй хорин насандаа
Хорвоог би танин мэдээд
Чимээ шуугиан гаргалгүйгээр
Чамаас би холдож яднаа… гэж их дуулдаг байж билээ би